Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АМГАЛАН Мишигдоржийн
АМГАЛАН Мишигдоржийн /1930-2001/. Ховд аймгийн Манхан сум. Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарын зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1980-12-22. №286/.Ардын цэргийн албыг хааж, 1963-1967 онд УБДС-д суралцаж уран зураач мэргэжлээр төгсчээ. 1954-1963, 1967-1982 онд Ховд аймгийн ХДТ-ын ерөнхий зураачаар, энэнээс хойш “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Алтан шонхор”, “Тод магнай” зэрэг уран сайхны киноны хувцасны ерөнхий зураачаар ажилласан байна. Баруун монголын олон ястан, үндэстний эдийн соёлыг сурвалжлан судалж томоохон цомог бэлтгэсэн нь угсаатны зүй, урлаг, соёл, түүхийн судалгаанд үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн, театр, киноны уран бүтээлчдийн гарын авлага болж байна. Мөн Батлан хамгаалах яамны “Догшин хар сүлд”, “Хүндэт харуулын цагаан сүлд”-ийг бүтээсэн байна. Ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats