Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТМӨНХ Чойжилнамсрайн
БАТМӨНХ Чойжилнамсрайн /1932/. Дорнод аймгийн Чойбалсан сум. МУЭХ-ны зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1980-07-10. №177/.Театр урлагийн дунд сургуулийн зургийн ангид 1955-1958 онд, УБДС-ийн зураг, хөдөлмөрийн багшийн ангид 1965-1969 онд суралцаж төгсчээ. 1958 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Дорнод аймаг, нийслэл хотын урчуудын эвлэлийн салбар, армийн музейд зураачаар ажиллаж иржээ. Түүх хувьсгалын сэдвээр “Манлай баатар Дамдинсүрэн”, “Хатанбаатар Магсаржав”, “Бумцэндийн отряд”, “Хүрээнд ирлээ”, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны талаар “Тулалдааны өмнө”, “Ремизовын өндөрлөг”, “Цэрэг эрийн эндсэн газар”, “17 дугаар морьт хорооны атак”, “Яковлевын бригадын ялалт”, “Баянцагааны тулалдаан”, “Ялалтын замд”, “Ялалт авчирсан цуваа”, “Их Хянганыг давсан нь”, эх орны байгалийн гоо үзэсгэлэнг харуулсан “Бүрхэг өдөр”, “Сартай шөнө”, “Манантай өдөр”, “Их бурхантын хөндийд”, “Бодончийн хавцал”, “Халхын гол”, Монгол-Зөвлөлтийн найрамдал болон Зөвлөлтийн арми гитлерийн фашистуудыг бутцохисны сэдвээр “Монгол-Зөвлөлтийн дайчид Халх голыг гаталж байгаа нь”, “Монголын төлөөлөгчид эх орны дайны фронтод”, “Тавдугаар сарын есөн”, “Хувьсгалт Монгол танкийн цуваа Берлинд” зэрэг өргөн дэлгэр сэдвээр олон арван бүтээл зуржээ. Түүний уран бүтээлийн үндсэн сэдэв нь цэрэг, эх орон мөн нь дээр дурдсан бүтээлийн нэрсээс аяндаа харагдана. Мөн энэ сэдвээр “Байтаг богдын баатрууд”, “Налайх” зэрэг томоохон диарам бүтээсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats