Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАВЗАН Балдангийн
ЖАВЗАН Балдангийн /1932-2006/. Хэнтий аймгийн Норовлин сум. Барилгачдын соёлын ордны бүжгийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1977-11-16. №213/. Эмэгтэй.Улаанбаатар хотод урлагийн дунд сургууль төгссөн. УХДТ-т бүжигчин, Барилгачдын соёлын ордонд бүжгийн багшаар олон жил ажиллажээ. Багадаа нутгийн баяныд зарцлагдаж толгойгоо хага цохиулж хүртэл явсан ядуу тарчиг амьдралтай энэ бүсгүй бүжигчний авьяасаараа тодорч олон арван бүжигт гоцлон бүжиглэж, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын бяцхан дэгдээхэй Пецеккаттогийн бүжгийг бүжиж, ДЗО-ны IV, V их наадамд оролцож “Хотон” бүжгээрээ мөнгөн медаль авч байжээ. “Украин”, “Өөлд”, “Тарвагачин”, “Баруун Монголын олон ястны бүжгийн чуулбар” зэрэг олон бүжгийг дэглэн найруулж тайзнаа амьдруулан, уран бүтээлээрээ ид гялалзаж явсан үедээ хөлгүй болсонд харамсавч баршгүй. 1961 оны өвөл хөдөө хээр цасан шуурганд осолдож хөлдөөсөн учир хөлөө тайруулж хиймэл хөл хийлгэжээ. Гэлээ ч сэтгэл зоригоо чангалж шантралгүй хөдөлмөрлөж бүх ард түмний урлагийн их наадмын хүрэл медалийн шагнал авсан “Цүү хаях”, “Хорезм”, “Энэтхэг”, “Захчин” зэрэг бүжгүүдээ дэглэж, Барилгачдын соёлын ордны дэргэд 20 хүнтэй бүжгийн “Ундраа” чуулга байгуулж багшлан МҮЭ-ийн их хурлуудад зориулсан концертуудад тоглуулсны гадна МҮЭСО-ны нээлтийн концертод 60 хүний бүрэлдэхүүнтэй “Найрамдал”, “Хөдөлмөрийн алдар” бүжгээрээ оролцож байжээ. “Эгч дүүс”, “Охид”, “Тогтворгүй залуу”, “Их Иван” гэхчилэн шинэ бүтээлүүд туурвин ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчлан тоглуулжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats