Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОЧООСҮРЭН Лувсаншаравын
ГОЧООСҮРЭН Лувсаншаравын /1934-нас барсан/. Сүхбаатар аймгийн Онгон сум. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-08-04. №178/.Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг балетмейстер мэргэжлээр төгссөн байна. Дорнод аймгийн ХДТ-т бүжигчин, Улаанбаатар хотод ХБДС-д багш, Говь-Алтай  аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад уран сайхны удирдагчаар ажиллажээ. Дорнод аймгийн  театрт Нямбуугийн зохиол “Мөнх бамбар” бүжгэн жүжгийг дэглэн найруулж тоглуулсан гэхчилэнгээр олон арван бүжгийг дэглэж, найруулж тайзнаа амьдруулан монгол бүжгийн урлагийн санд тодорхой хувь нэмрээ оруулсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats