Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙДОГ Эрэгзэнгийн
ЧОЙДОГ Эрэгзэнгийн /1926-1986/. Ховд аймгийн Дарви сум. УАДБЧ-ын хөгжмийн зохиолч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-07-09. №146/, төрийн шагналт /1986/.Улаанбаатар хотод Урлагийн дунд сургуулийг 1942 онд, Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг 1963 онд хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсчээ. 1941 онд 15 настайдаа УТТ-т хөгжимчнөөр орсон цагаас хойш Дорнод, Баян-Өлгий, Ховд аймгийн ХДТ, УАДБЧ, Дархан хотын “Залуучууд” театрт хөгжмийн  зохиолч, хөгжмийн багш, удирдаачаар 40 гаруй жил ажиллаж соёл, урлагийг хөгжүүлэхэд авьяас билэг, хөдөлмөр, бүтээлээ зориулсан нэрт уран бүтээлч байжээ. “Баярын удиртгал” зэрэг симфони, “Шарилжин дундах цэцэг”, “Мөнгөн залаа”, “Мөнхийн нөхөрлөл”, “Илдийг давтаж анжис болгосон нь” балет, “Хүргэн хүү”, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Нар хиртсэн жил” кино, “Жалам хар”, “Хатад” зэрэг бүжгийн хөгжим, олон арван дуу, дан хөгжмийн зохиол туурвиж, “Найрамдал” симфони удиртгал, “Монголын сайхан орон” киноны хөгжим зэрэг шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн байна. Ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats