Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДЭЛЭГНЯМ Доржийн
ДЭЛЭГНЯМ Доржийн /1919-1992/. Буриадын  “Хэнд” гэдэг нутагт төрсөн. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат. Зэвсэгт хүчний тусгай архивын фондын эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-03-16. №60/.1937-1939 онд долдугаар морьт дивизэд байлдагч, бага дарга, 1939-1951 онд Цэргийн ерөнхий сургуульд сурагч, клубийн дарга, 1951-1953 онд цэргийн улс төрийн газар зааварлагч, 1953-1973 онд цэргийн клуб, офицеруудын ордонд зургийн тасгийн дарга, 1973 оноос хойш насны тэтгэвэрт гартлаа Зэвсэгт хүчний тусгай архивын гэрэл зургийн фондын эрхлэгчээр ажиллажээ. “Сүхбаатар Ленинд бараалхсан нь”, “Анхны штаб”, “Холбоочин Жанчив”, “Наводчик Самдангийн гавьяа” зэрэг цэргийн амьдрал, дайчин замналыг тусгасан 100 гаруй бүтээл туурвижээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, Ардын хувьсгал, ардын армийн ойн болон ЗХУ-ын медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats