Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУМХҮҮ Бадрахын
СУМХҮҮ Бадрахын /1929-2003/. Ховд аймгийн Ховд сум. “Монгол кино” үйлдвэрийн найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1975-12-24. №278/, төрийн шагналт /1982/. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байж “Зүүнтэн” хэмээн адлагдаж хэлмэгдсэн Бадрахын хүү энэ хүн дүрслэх урлагийн дунд сургууль төгсч УТТ-т тайз засал, гэрэлтүүлгийн ажилтан, зохион бүтээгч зураачаар ажиллаж байгаад Москвад Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцан 1961 онд кино найруулагч мэргэжлээр төгсчээ. Ч.Нацагдоржийн “Толбот хивс”, Б.Нямаагийн “Төөрсөөр төрөлдөө”, Дан.Жамъянгийн “Агуйн нууц”, Ш.Нацагдоржийн “Ичээнд нь”, Ч.Гомбын “Моторын дуу”, Ж.Лхагваагийн “Анхны хайрын дууль”, Л.Түдэв, В.Тру, В.Ордынский нарын “Говь Хянганд тулалдсан нь” /2 ангит/, И.Нямгаваагийн “Би нисэх дуртай”, П.Баярсайханы “Хөх өвсний нуур хөлгүй”, өөрөө дангаараа юм уу бусадтай хамтарч зохиосон “Хил дээр”, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Хань”, “Их замын эхэнд”, Сахиус уу, сахиул уу” кинонуудыг найруулжээ. Ууган мэргэжил нь зураач бөгөөд “Сүхбаатар дайнд”, “Орой” зэрэг тосон будгийн зургуудаараа уралдааны шагнал хүртэж байсны гадна театр, кинонд хэд хэдэн бүтээлийн тайз чимэглэл, хувцасны загварыг зуржээ. Гадаадын 30 гаруй киног хөрвүүлэн найруулж монгол үзэгчдэдээ хүргэсэн байна. “Говь Хянганд тулалдсан нь” киногоороо төрийн шагнал хүртжээ. 1992 оноос нас эцэслэтлээ СУИС, “Харцага” болон Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд багшилж кино урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан профессор байжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats