Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЗАНДРАА Цэвээний
ЗАНДРАА Цэвээний /1919/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум. “Монгол кино” үйлдвэрийн найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1975-12-24. №275/.
Улаанбаатарт Багшийн сургуулийг 1936 онд, Москвад Бүх Холбоотын киноны дээд сургуулийг 1948 онд төгсчээ. 1936 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын сургууль, Улаанбаатар хотод Санхүүгийн сургуульд багш, 1948 оноос насны тэтгэвэрт гартлаа “Монгол кино” үйлдвэрт зохиолч, найруулагчаар ажилласан байна. Киноны дээд сургуульд эх орны их дайны хүнд үед суралцаж дэлхийн кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн С.М.Эйзенштейн, М.Ромм, В.Пудовкин нараар ном заалгасан Монголын анхны кино найруулагч энэ хүн сургуулиа төгсч ирээд “Улаанбаатар” гэдэг анхныхаа баримтат киног 1948 онд хийж, улмаар уран сайхны “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Гэмшил, зэмлэл”, Монголын хүүхэлдэйн анхны “Хоёр найз” кино, 1951 онд “БНМАУ”, 1957 онд “Орчин үеийн Монгол Улс” баримтат кино, Ч.Лодойдамбатай хамтарч “Эрдэнийн Дорж” жүжиг, олон өгүүллэг, баримтат кино зохиож, Монголын баримтат киноны түүхэнд анхны кино концерт “Манай аялгуу”-г Э.Оюунтай хамтран бүтээж, Д.Сүхбаатарын цорын ганц амьд хөдөлгөөнтэй дүрийг Оросын Красногорск тосгоны баримтат киноны архиваас олж уран бүтээлийн эргэлтэд оруулсан байна. Бүтээлүүд нь олон улсын кино наадмаас удаа дараа шагнал хүртсэн байна. Зохиолынхоо “Согоо хар” эмхэтгэл хэвлүүлсний гадна үндэсний кино урлагийн хөгжлийн тухай “Монголын кино урлагийн үндэс” ном бичжээ. Дэлхийн кино урлагийн толь бичигт 1966, 1987 онд товч намтар, бүтээл нь бичигдсэн анхны монгол хүн. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats