Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГҮРСЭД Арнайн
/1916-1983/. Төв аймгийн Авдарбаян сум. “Тоншуул” сэтгүүлийн зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1975-11-12. №242/. Багадаа Манзуширийн хийдэд шавилан сууж байхдаа зураг урлалыг сонирхож монгол зургийн аргатай танилцсан байна. Шашин сүм хийдийг тараасны дараа цэргийн албыг 1938-1943 онд холбоо хороонд хааж, 1943-1951 онд цэргийн клубт зураач, 1951 оноос нийгэм, улс төр, уран зохиолын “Туяа” сэтгүүл, 1952 оноос “Үнэн” сонины газраас эрхлэн гаргаж байсан “Матар” /”Тоншуул”/ сэтгүүлийн зураач, коллегийн гишүүнээр 30 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Амьдралын эрээн барааныг шоглосон олон бүтээл хийсний гадна “Сүхбаатар”, “Зөвлөлтийн ард түмэнд хүргэсэн бэлэг” зэрэг бодит зургууд зуржээ. Шог зургаараа манай дүрслэх урлагийн урын санд ихээхэн хувь нэмэр оруулсан уран бүтээлч байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Бид ялав” медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats