Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖПАЛАМ Равжаагийн
ДОРЖПАЛАМ Равжаагийн /1930-1990/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум. “Монгол кино” үйлдвэрийн уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1974.10-21. №280/. Ардын хувьсгалын партизан Сумъяа бэйсийн  хүү боловч эцгээ хэлмэгдсэн учир авга ахаараа овоглосон энэ хүн 1949-1955 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Бүх Холбоотын киноны дээд сургуульд суралцаж кино найруулагч мэргэжлээр төгсчээ. 1955 оноос “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар 30 гаруй жил ажиллаж үндэсний кино урлагийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэрт уран бүтээлч байжээ. “Бидэнд юу саад болж байна”, СДашдооровын “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл”, “Тэнгэрийн муухай арилдаг” мөн түүний М.Цэдэндорж, Т.Нацагдорж нартай хамтарч зохиосон “Гурван найз”, Л.Ванганы “Салхины амт”, Д.Гармаагийн “Морьтой ч болоосой”, С.Эрдэнэ, Г.Кольдитц нарын “Алтан өргөө” /Германы К.Бортфельдтэй хамтарч/, Ч.Лодойдамбын “Энэ хүүхнүүд үү”, “Тунгалаг Тамир” /3 анги/, Ч.Чимидийн “Сэтгэлийн дуудлагаар”, Д.Хишигтийн “Нөмрөг хадны цуурай”, М.Жавганы “Шинэ хотын гэрэл”, Ш.Цэнд-Аюушийн “Тэмцлийн оч”, өөрөө Д.Намдагтай хамтарч зохиосон “Харуул занги”, Д.Мягмарын “Хэцүү даалгавар”, Т.Галсангийн “Мөнгөн буйл”, “Алтан соёмбын дуулал”, “Ялалтын дуу” /кино концерт/ зэрэг 20 гаруй уран сайхны киног найруулж дэлгэцнээ гаргаж олны хүртээл болгосон байна. Арбузовын “Эрхүүд болсон явдал”, Э.Л.Войничийн “Овод” жүжгийг УДТ-т найруулан тоглуулж, “Тосгоны багш” гэхчилэн хэд хэдэн кино орчуулсан байна. Хэд хэдэн кино бүтээл нь олон улсын кино наадамд амжилттай оролцож шагнал хүртжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats