Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАРЧ Дэндэвийн
БАДАРЧ Дэндэвийн /1928/. Хэнтий аймгийн Баянхутаг сум. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1972-12-11. №252/, төрийн шагналт /1989/. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд 1960-1965 онд суралцаж цэргийн найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1942 онд 12 настайдаа Хэнтий аймгийн ажилчны клубт дагалдан жүжигчнээр орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. “Учиртай гурван толгой” дуурь, “Ардын зориг”, “Мандухай цэцэн хатан”, “Миний баясгалан” жүжигт тоглож, мандолин, баян хуур хөгжим эзэмшиж байсан тэр 1947 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод Цэргийн ансамбльд хөгжимчин цэргээр хугацаат албыг хаажээ. 1950-1960 онд Цэргийн дуу, бүжгийн ансамбльд хөгжимчин, 1965-1972 онд ААДБЧ-д ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, 1972-1984 онд Монголын урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн даргаар ажилласан байна. Ардын армийн урлагийн байгууллагад цэргээс хурандаа болтлоо ажиллахдаа 1972-1984 онд тус чуулгын уран бүтээлийн ачааны хүндийг үүрчээ. Хөгжмийн зохиолчийн ажлаа 1950-иад оноос эхэлж “Хонгор хулстай”, “Ханан сүлжээ нэхээс”, “Миний сайхан хөдөө”, “Ганзага тостой аав” зэрэг нийтэд алдаршин түгсэн дуунууд, шанзны гоцлол, шанз, хуучрын гоцлол, “Аяны марш”, “Вальс-рондо” гэх мэт дан хөгжмийн олон бүтээл туурвиж “Хаврын шөнийн бодол”, “Хэрлэн нутаг сайхан”, “Бүүвэйн дуу”, “Тагтаа” зэрэг нийтийн дууны аяараа төрийн шагнал хүртсэн байна. Зохиолынхоо түүвэр “Хэрлэн нутаг сайхан” /1972/, “Хаврын шөнийн бодол” /1985/ номуудыг Улаанбаатарт хэвлүүлсэн байна. Одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats