Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Дуламжавын
ДАМДИНСҮРЭН Дуламжавын /1909-1984/. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум. МУЭ-ийн хорооны зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1972-12-05. №246/.
 Бага залуудаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж, нийслэл Хүрээний нэрт зураач лам нараар тиг заалгаж бурханч болжээ. Шашин сүм хийдийг тараах үед хар болж 1938-1947 онд улсын хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, зураач, 1947 оноос хойш зураг урлалын газар, Монголын урчуудын эвлэлийн хороонд 20 гаруй жил зураачаар ажиллаад 1969 онд насны тэтгэвэрт гарсан байна. Монгол зургийн уламжлалыг өрнөдийн зургийн алслалттай хослуулж уран сайхны шинэчлэл хийсэн уран бүтээлч байжээ. Хориод жил орхигдсон монгол зургийн уламжлалыг 1950-иад оны сүүлчээс уран бүтээлдээ сэргээн “Эхийн алдар”, “Өглөө”, “Хатанбаатар Магсаржавын хөрөг”, Улаанбаатар хотын түүхээс өгүүлсэн “Их хүрээний цам майдар”, “Арван засгийн бөх”, европ зургийн аргаар “Жинчин”, “Сүхбаатарын атак”, “Адуучин”, “Миний нутаг” зэрэг бүтээл туурвисан байна. Бурхны шашны сэдвээр “Бурхан бодисад”, “Чойжин сахиус”, “Өлзийт найман тахил”, “Төрийн долоон эрдэнэ”, “Тэгш таван хүсэл” зэрэг нэлээд бүтээл хийсэн нь бурхан шашнаас хол хөндий өсөөд ардчиллын ачаар чөлөөтэй шүтэх бишрэх эрх чөлөөг жинхэнээр эдлэх болсон өнөөгийн хүмүүст тустай бүтээл болж, үнэ цэнэ нь өслөө. Өвийн санд нь том, жижиг 100-гаад бүтээл байдгийн дотроос “Гарамгай баатар Дандар”, “Залуу жанжин Лхагвасүрэн”, “Сүхбаатар улаа нэхэж байгаа нь” зураг нь үзэсгэлэнгээс алга болжээ. Амьд сэрүүндээ гаргаж чадаагүй уран бүтээлийнх нь томоохон үзэсгэлэнг 1989 онд нийтэд дэлгэж үзүүлсэн байна. Монголын билэгт олон ахмад уран бүтээлч зураач урчуудын тухай “Их хүрээний нэрт урчууд” хэмээх ном бичсэнийг нас барснаас нь 20-иод жилийн хойно үр хүүхдүүд нь хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Энэ хүний амьдрал, уран бүтээлийн тухай урлаг судлаач эрдэмтэн Л.Содномцэрэн “Зураач Д.Дамдинсүрэн” гэсэн ном бичиж Улаанбаатарт 1973 онд хэвлүүлсэн байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats