|
ЛУВСАНЖАМЦ Дэндэвийн ЛУВСАНЖАМЦ Дэндэвийн /1911-1982/. Хэнтий аймгийн Галшар сум. МУЭ-ийн хорооны мастер байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/. Бага залуудаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж, шашин сүм хийдийг татан буулгах үе 1937 онд хар болж гар урлалын артельд 1945 он хүртэл зураач, будагчнаар ажиллажээ. 1945 онд дүрслэх урлагийн байгууллага байгуулагдахад зураачаар орж ажилласнаас хойш энэ салбарт зураач, Монголын урчуудын эвлэлийн хорооны зураг урлалын тасгийн дарга, уран сайхны фондын хорооны тэргүүлэгч зэрэг ажлыг 40 шахам жил хийсэн байна. Зураасан зураг, торгон зураг, чимэглэлийн урлагаар голцуу ажиллаж “Д.Сүхбаатар”, “Тулга” зэрэг зээгт наамлын томоохон бүтээл туурвисан байна. Үндэсний дүрслэх урлагийг хөгжүүлж бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийг сургаж бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэлээ зориулсан ахмад уран бүтээлч байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Б.Норолхоогийн нөхөр. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |