
ЧИМЭДДОРЖ Төмөрийн /1921-1986/. Улаанбаатар хот. Монголын радиогийн дуу хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-06-23. №124/. Бага залуугаасаа эхлэн Цэргийн морьт хорооны клуб, Улсын циркт хөгжимчин, УХДТ, УАДБЧ-д хормейстер, 1969 оноос Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн редакцийн хариуцлагатай редактороор ажиллажээ. “Манай гариг баярласаар”, “Залгамж үеийн тэмүүлэл”, “Нас тогтох сайхан”, “Цэнгэлийн орон” зэрэг нийтийн дуу, магтуу, дан хөгжмийн зохиол олныг туурвиж, олон арван дууг дан болон хөгжимтэй найруулан тоглуулж найрал дууны урын санд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.