Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАСҮРЭН Далхжавын
ЛХАСҮРЭН Далхжавын /1928-1991/. Хэнтий аймгийн Норовлин сум. УДБТ-ын ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/.
Улаанбаатарт урлагийн сургуулийг 1947 онд, Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг 1958 онд төгссөн. Балетмейстер  мэргэжилтэй. Манай улсын анхны балетмейстер энэ хүн урлагийн сургууль төгсөөд 1947 оноос УХДТ-т бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд, Дорнод аймгийн ХДТ, 1963 оноос Улсын драмын театр, УАДБЧ, Улсын цирк, ДБАТ-т найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажиллажээ. Ардын үлгэрээс сэдэвлэж “Ганхуяг” хэмээх балетын цомнолыг өөрөө зохиож, С.Гончигсумлаагаар хөгжмийг нь зохиолгож найруулан тоглуулсан нь манай анхны томоохон балет болсон байна. Түүнээс хойш “Мөнхийн нөхөрлөл”, “Шуурга” зэрэг богино хэмжээний балет найруулан тоглуулж дадлага туршлага суусан хойноо В.Мураделийн “Октябрь”, А.Бородины “Игорь ван”, Ш.Гуногийн “Фауст”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”, Л.Мөрдоржийн “Жаргал” зэрэг сонгодог болон үндэсний 20-иод дуурь, балетыг найруулан ДБАТ-ын тайзнаа тоглуулжээ. Говь-Алтай, Булган, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн соёл урлагийн 10 хоногийн тоглолтуудыг удирдан явуулсны гадна олон арван том концертыг найруулсан байна. “Өглөө”, “Тэмцэл”, “Төөрсөөр төрөлдөө”, “Тамирын охин”, “Давааны цаана даваа”, “Сахиус уу, сахиул уу”, “Уулзалт”, “Солонгын таван өнгө” зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд чадварлаг тогложээ. Найруулах, жүжиглэх, урлан бүтээх өөрийн шугам, өвөрмөц арга  барилтай, эсрэг, эерэг дүрийнхээ жүжиглэх, бүтээх онцлогийг сайн мэддэг, өөрөө жүжиглэхдээ энгийн чөлөөтэй тоглож, уран хошин чиглэлийг голлодог онцлогтой уран бүтээлч байжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats