Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯАСАЙ Мамедийн
ЯАСАЙ Мамедийн /1922/. Өнөөгийн БНХАУ-ын Шинжааны Тоеткошитод төрсөн. Ховд аймгийн Буянт сумын харьяат. Ховд аймгийн ХДТ-ын хөгжмийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1970-11-25. №197/.Монгол Улсад 1925 онд  эцэг, эхийн хамт ирж Ховд хотод өсчээ. 1939 оноос Ховд аймгийн театрчилсан клубт жүжигчнээр орж урлагийн ажлын гараагаа эхэлж, 1943 онд Улаанбаатар хотод клубийн хөгжмийн багшийн гурван сарын дамжаанд сууж нэгдүгээр зэргийн хөгжимчин, 1950-иад оны дунд үеэс хөгжмийн удирдаач болсон байна. Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Далай наймаа гэхчилэнгээр нэлээд жүжгийн дүрд тоглож, арваад жүжгийг найруулан тоглуулж, театрынхаа найрал хөгжмийг олон жил чадамгай удирдаж нэрд гарсан уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан  тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats