Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СЭНГЭЭ Самдангийн
СЭНГЭЭ Самдангийн /1924-1979/. Өвөрхангай аймгийн Хужирт сум. Үйлдвэр хоршооллын урчуудын артелийн сийлбэрчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1969-11-05. №242/.1944-1949 онд цэргийн албаа хааж, 1949-1954 онд төрөлх сумынхаа ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, анхны хоршооны дарга, сумын захиргааны орлогч дарга, 1954-1976 онд Улаанбаатар хотод Урчуудын артель, мебелийн үйлдвэрт сийлбэрчнээр ажилласан байна. Монгол орны байгаль, амьтан, хүн зоны амьдрал тэмцэл, эв нөхөрлөлөөс сэдэвлэж зааны яс, зандан, эвэр, модны ур зэргээр 200 шахам бүтээл сийлбэрлэж дүрслэх урлагийн сан хөмрөгт бүтээлээрээ нэрээ мөнхөлжээ. Зааны ясан сийлбэрт амжилт олж уламжлалт цоолбор сийлбэрийг их хэрэглэж байжээ. Дөрвөн удаа зааны соёон том сийлбэр хийсний дотор гурван метр урт соёон дээр манай орны хөгжлийн үе шат бүрийг аж ахуй, соёлын хөгжлийн онцлог үйл явдлаар цомлон, ороомог зохиомжоор сийлж оройд нь улсынхаа далбааг мандуулсан “Бөхийж үзээгүй далбаа” бүтээл нь онцгой ажээ. Сийлбэртээ хөдөлгөөн тэмүүллийг ихэд анхаарч Ч.Лхамсүрэнгийн алдарт зохиол “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн цуврал болон “Буур”, “Янгир”, “Азарга” гэхчилэн эрчимт хөдөлгөөнтэй сийлбэрүүд урласан байна. Энэ мэтээр бэлэг дурсгалын зүйлийн хүрээнээс гарч “Найрамдлын Дархан”, “Монгол Зөвлөлтийн ган бат найрамдал”, “Үхэр тэрэгтэй хөсөг”, “Энх дэлхий”, “Эх орны төлөө”, “Их зохиолч Д.Нацагдорж”, “Говь Гурвансайхан”, “Адуу” зэрэг сэдэвт олон бүтээл туурвисны нэг нь “Баян байгаль” хэмээх том хэмжээний тал товгор сийлбэр юм. Түүнд монгол зургийн олон үйл явдлыг нэг хавтгайд цомлон харуулдаг онцлог болон шуумал, баримал зэрэг биет эзлэхүүнтэй үзүүлдэг аргыг хослуулсан байдаг ажээ. МАХН-ын XVI, МҮЭ-ийн VIII их хурал, МУЭ, Үйлдвэрлэлийн хоршооллын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats