Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДЭМБЭРЭЛ Балдангийн
ДЭМБЭРЭЛ Балдангийн /1918-1979/. Улаанбаатар хот. “Монгол кино” үйлдвэрийн операторчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1968-04-27. №111/. Гуталчин, кино механикчийн дагалдан зэрэг ажил хийж байгаад 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдахад зөвлөлтийн мэргэжилтэн С.Гусевийн туслахаар ажилд орсноос хойш нас эцэслэтлээ кино урлагт ажилласан байна. 1936 оны хавар Улаанбаатар хотод болсон Майн баярын зураг авалцаж эхэлснээс хойш Т.Нацагдорж, Д.Шеффер нарын зохиож найруулсан “Норжмаагийн зам”, Д.Намдаг зохиож, Т.Нацагдорж найруулсан “Сүрэг чоно”, А.Захри, Б.Лапин, З.Хачерин, И.Хайпец нарын зохиож, А.Захри, И.Хайпец, Т.Нацагдорж, М.Болд нарын найруулсан “Сүхбаатар”, М.Болд, М.Лувсанжамц нарын найруулсан “Морин цэрэг танкист”, Ш.Нацагдорж, Ж.Жамъян нарын зохиолоор М.Болдын найруулсан “Хил дээр болсон хэрэг”, Б.Ринчен, Ю.К.Тарич нарын “Цогт тайж” /Д.Жигжид, Д.Ганжуур нартай хамтарч/, Ц.Зандраагийн зохиолоор Э.Оюуны найруулсан “Гэм нь урдаа”, Л.Ванганы зохиолоор Р.Доржпалам, Л.Ванган нарын найруулсан “Салхины амт”, Д.Гармаагийн зохиолоор Р.Доржпаламын наруулсан “Морьтой ч болоосой”, Л.Түдэвийн зохиолоор Д.Чимэд-Осорын найруулсан “Зэрэг нэмэхийн өмнө”, Дан.Жамъянгийн зохиолоор Б.Сумхүүгийн найруулсан “Агуйн нууц”, Б.Ермалов, Б.Сумхүү нарын зохиож найруулсан “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” зэрэг уран сайхны 10 гаруй кино, хэдэн зуун баримтат кино, кино мэдээний зургийг авчээ. Халхын голын байлдааны үйл явцын зургийг авч асар их материалыг кино үйлдвэрийн алтан санд үлдээжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats