Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ВАНГАН Ламжавын
ВАНГАН Ламжавын /1920-1968/. Сартуул цэцэн вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сум. УХДТ-ын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1961-07-03. №151/, төрийн шагналт /1959/. ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн монгол Рабфак, 1941 онд циркийн жүжигчдийг бэлтгэх студид суралцжээ. Эцэг баатад овогт Д.Ламжавыг нь хувьсгалын эсэргүү гэж баривчилж хэлмэгдүүлэхдээ Ванганыг “Эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулийг нь төгсгөлгүйгээр Рабфакаас эгүүлэн татаж авчирсан байна. Гэвч суралцах хүсэлдээ хөтлөгдөн ахин сургуульд явж 1946-1951 онд Москва хотноо Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд суралцаж төгсчээ. 1941-1946 онд Улсын циркт жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, 1951 оноос нас бартлаа УХДТ-ын найруулагч, уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд, “Монгол кино” үйлдвэр, Улсын драмын театрын уран сайхны удирдагч зэрэг алба ажлыг тасралтгүй хашжээ. “Тожоо жолооч” /Дашнямтай хамтарч/, “Жирийн хүмүүс”, “Тамирын бэр”, “Арвайхээрийн талд”, “Эзэд”, “Худалдагчийн зүүд”, “Цагаан шилт майга бор”, “Хувиа бодогчид” зэрэг жүжиг, “Хөхөө Намжил” дууурь, “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр” /Ч.Чимидтэй хамтарч/, “Салхины амт”, “Далайд дусал нэмэр” кино, “Эрхий Мажиг” хошин тууж, “Жож Сэрээнэн” гэхчилэн нэлээд өгүүллэг туурвин зохиож, “Эмч нар”, “Урагшлах замд” жүжгийн зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. Зохиол бүтээлээрээ “Урагшлах замд”, “Жирийн хүмүүс”, “Хэн хэлсэн бэ”, “Эрхий Мажиг” номууд хэвлүүлжээ. Жүжигчид, уран бүтээлчдийн хүч авьяасыг сорьж дайчилсан, үзэгчдэд юм бодуулж, шинэ сэргэг өөд хөтөлсөн зохиол, найруулсан бүтээлүүдээрээ манай тайз, дэлгэцийн урлагт шинэчлэл хийжээ. 1950-1970-аад онд соёл урлагт шийдэх асуудал, зохион байгуулах ажлын ихэнхэд гол үүрэг гүйцэтгэж байсан нь хэчнээн их цар хүрээтэй ажилладаг зүтгэлтэн байсныг илтгэнэ. Ардын Их Хурлын депутатаар болон МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ. “Алтан  гадас” одон, медалиудаар шагнагджээ. Ардын жүжигчин Л.Нацагийн төрсөн ах, УГЖ Ч.Алтан-Өлзийн үеэл ах.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats