Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖ Лувсангийн
ДОРЖ Лувсангийн /1911-1993/. Өвөрхангай аймгийн Хужирт сум. Үйлдвэр хоршооллын урчуудын артелийн сийлбэрчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1961-06-29. №147/.Бага залуухандаа сүм хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж Илдэн бэйлийн хүрээнд тахилч лам болжээ. Шашин сүм хийдийг тарааж устгахаас өмнөхөн хар болж Хужиртын артельд ажиллаж морин хуур, шатар, таван хошуу мал мэтчилэнгийн зүйл сийлж сийлбэрчний авьяасаа хөгжүүлсэн байна. 1954 онд БНХАУ-д ясан сийлбэрийн дамжаанд сууж төгсөөд Улаанбаатар хотод урчуудын артельд ажиллаж зааны ясаар “Октябрийн туяа”, “Монгол-Зөвлөлтийн найрамдал”, “Монгол-Хятадын найрамдал”, “Энхтайван”, “Саальчин”, “Ломоносов” /хамтын/, зандангаар “Морин хуур”, өвч сийлбэртэй гэр зэрэг томоохон бүтээлүүд урласан байна. Бүтээлээ хээ угалзаар гайхамшигтай чимэглэдэг онцлогтой уран бүтээлч байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats