Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДУГАРСҮРЭН Данзангийн
 ДУГАРСҮРЭН Данзангийн /1925/. Завхан аймгийн Жавхлант сум. ААДБЧ-ын дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1961-03-14. №80/.1939-1941 онд Улаанбаатар хотод уран сайхны сургуульд суралцаж төгссөн байна. 1941-1958 онд УТТ, УХДТ-т хөгжимчин, 1958-1969 онд ААДБЧ-ын дарга, уран сайхны удирдагч, 1969-1988 онд Соёлын яамны уран бүтээлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Хуучир, морин хуур, бялар хөгжмөөр голлон тоглодог, манай анхны бялар хөгжимчний нэг ажээ. “Эх орны минь өглөө” лимбэ, ёочингийн гоцлол, “Монголын сарангоо” симфони вальс, орчин үеийн Монголын анхны симфони найраглалын нэг “1921 он”, “Морин хуурт зориулсан аяз” гэхчилэн хөгжмийн томоохон бүтээл туурвиж, зохиолын эмхэтгэл “Цэргийг хүлээ” ном хэвлүүлсэн байна. Уран бүтээлийнх нь гол сэдэв ардын армийн дайчин замнал, сүр жавхаа, энхтайван цагийн амьдрал бөгөөд эдгээр сэдвийн нэгдмэл цул болсон “Ардын армийн алдар бадартугай” магтуу оргил бүтээл нь ажээ. ДЗО-ны III, IV их наадам, 1954 онд БНСЧСУ-д болсон Монголын соёлын өдрүүдэд /эх орноо төлөөлж Ж.Чулуун, Г.Хайдав нартай гурвуул/ оролцжээ. Зохиолынх нь эмхэтгэл “Цэргийг хүлээ” хэмээх ном Улаанбаатарт 1987 онд хэвлэгдсэн байна. “Алтан гадас” одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats