Урлаг, спорт
|
АХТААН Бабийн АХТААН Бабийн /1897-1976/. Шинжаанд төрсөн, Баян-Өлгий аймгийн харьяат. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1960-11-04. №216/. Багаасаа аман зохиол, ялангуяа ардын дууг ихэд сонирхож цэцэн цэлмэг хэллэгийн уралдаан тэмцээнд оролцож явсан нь авьяас билэг нь дэлгэрэхэд үлэмж нөлөөлснөөр уран зохиол сонирхон оролдож яруу найрагч, жүжгийн зохиолч болсон байна. Баян-Өлгий аймгийн Соёлын ордны даргаар 10 гаруй жил ажилласан нь өөрийн бүтээлийг найруулагч, жүжигчдийн халуун ам бүл дунд байж уран сайхны талаас чанаржуулж олны хүртээл болгоход аятай нөхцөл болж байжээ. “Бүргэд” найраглал нь ихэд алдаршсан байна. “Түүвэр зохиол”, “Зохиолууд”, “Ногоон оргил”, “Шилмэл зохиолууд” гэсэн номуудыг казак, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар болон МЗЭ-ийн шагналаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |