Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Гончигийн
ЦЭРЭНДОРЖ Гончигийн /1927-1974/. Хэнтий аймгийн Батноров сум. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын уран сайхны удирдагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1960-11-04. №216/, төрийн шагналт /1975/.1936-1939 онд цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн ангид, 1945-1951 онд Москвагийн хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн. Хөгжмийн зохолч, удирдаач мэргэжилтэй. 1943-1945 онд ардын цэргийн ангиудад хөгжмийн удирдаач, 1951-1958 онд ардын армид хөгжмийн байцаагч, АЦДБЧ-д уран сайхны удирдаач, 1958-1960 онд Баян-Өлгий аймгийн ХДТ, 1960-1966 онд ХБДС, 1966 оноос нас бартлаа УАДБЧ-д тус тус уран сайхны удирдагчаар ажиллажээ. Хөгжмийн хэд хэдэн төрөл хэлбэрт авьяас чадлаа сорьж “Өндөр ээж”, “Гологдсон хүүхэн” киноны хөгжим, “Төрөлх нутгийн аялгуу” гэхчилэн маршууд, “Энхийн цэрэг”, “Ялатын эгшиг”, “Манай жагсаал” гэх мэт голцуу цэрэг, эх орны сэдэвтэй дуунууд болон симфони найрал хөгжим, үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүд туурвисан хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч байжээ. Ц.Сэвжидийн дэглэсэн “Монгол бүжгийн чуулбар”, “Ээрүүлт”, “Халх” зэрэг бүжгүүдийн хөгжмийг зохиосон учир төрийн шагналыг нэхэн хүртээсэн байна. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats