Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙДОГ Додийн
ЧОЙДОГ Додийн /1917-1956/. Дорнод аймгийн Баяндун сум. Буриад Монголын Агийн аймгийн нутагт төрсөн. Уран сайхны хүрээлэнгийн зураг урлалын газрын дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-01-10. №02/, төрийн шагналт /1946/. 1930-аад онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд суралцаж байх үеэсээ зургийн бүлгэмд хичээллэж урлах эрдэмд хүч авьяасаа сорих гараагаа эхэлжээ. Сургуулиа төгсөөд тэндээ багшилж, улмаар 1942 онд зураг, урлалын газарт ажиллаж байгаад 1955 онд Монголын урчуудын эвлэлийг санаачлан байгуулалцаж даргаар нь, зургийн дунд сургуулийн захирлаар хавсран ажиллаж дүрслэх урлагийг шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нас эцэслэтлээ хүч зүтгэлээ зориулсан чадварлаг зохион байгуулагч байжээ. Өөрөө дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээл туурвисны дотор хөрөг, гоёл чимэглэл, зурагт хуудасны томоохон төлөөлөгч байжээ. “Малчин Шархүү”, “Малчин Дандийхүү”, “Зураач О.Цэвэгжав”, “Партизан Бумцэнд”, “Партизан Мельников” гэх мэт хөрөг, “Аж үйлдвэрийн комбинат” уран зураг, олон тооны зурагт хуудас, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, улсын баатрын “Алтан таван хошуу” медаль, төрийн шагналын тэмдгийн эх зураг, төрийн далбааны эх загвар, маршал, генерал, офицер, дипломат ажилтны дүрэмт хувцасны загвар зохион бүтээсний гадна хот барилгыг чимэх урлагт мэдлэг чадвараа зориулж нэлээд бүтээл туурвижээ. Бусадтай хамтран Б.Ринчен, Тарич нарын “Цогт тайж” киноны, дангаараа Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн тайз засал, чимэглэлийг бүтээсэн байна. “Маршал Чойбалсангийн хөрөг”, бусад уран зургуудыг зурж гүйцэтгэсэн учир төрийн шагнал хүртжээ. “Уран зураач Д.Чойдог” номыг гэргий З.Цэрэндулам нь эмхэтгэн Улаанбаатарт 1982 онд хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Базарын төрсөн дүү. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats