Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛСАНТОГТОХ Дашзэвэгийн
ГАЛСАНТОГТОХ Дашзэвэгийн /1940/. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум. Чөлөөт уран бүтээлч тэрбээр Гавьяат жүжигчин /2006-01-26. №26/.Мэргэжлийн сургууль төгсөөгүй боловч төрөлхийн авьяасаар хөгжимчин, циркийн алиалагч, зураач, сийлбэрч болж 1963-1981 онд Сэлэнгэ аймаг, Дархан хотын соёлын ордон, Ардын армийн дуу, бүжгийн ансамбльд хөгжимчнөөр, 1981-1984 онд Үлгэрийн танхимд лимбэчин, хошин шогийн жүжигчнээр, 1984-1997 онд Улсын циркт алиалагчаар ажиллажээ. Хулсан лимбийг битүү амьсгаагаар үлээж дотоод, гадаадын 70 гаруй уран бүтээлийг тоглон тив дэлхийн 20 гаруй орон, өөрийн орны бараг бүх аймаг, сумаар аялан тогложээ. ДЗО-ны наадамд оролцон шагнал хүртэж байсан ба 2003 онд Сөүл хотноо болсон Азийн орнуудын хошин урлагийн наадамд Монголоос ганцаараа оролцон тэргүүн байр эзэлжээ. “Эндүүрч хагалгаа хийсэн эмчийн паян”, “Аальгүй хүүхэн” зэрэг 10 шахам  ганцаарчилсан хошин шог яриа, циркчилсэн тоглолт хийжээ. 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats