|
ЧУЛУУНЦЭЦЭГ Цэрэнгийн ЧУЛУУНЦЭЦЭГ Цэрэнгийн /1962/. Дундговь аймгийн Өлзийт сум. Үндэсний дуу, бүжгийн “Түмэн-Эх” чуулгын гоцлол дуучин байхдаа Гавьяат жүжигчин /2005-07-08. №11/. Эмэгтэй.1991 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгсчээ. 1980-1986 онд АЦДБЧ-д уртын дуучнаар, 1991 оноос үндэсний дуу, бүжгийн “Түмэн-Эх” чуулгад уртын дуучнаар ажиллахын зэрэгцээ 1996 оноос СУИС-д уртын дууны багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд “Асар өндөр”, “Уртын сайхан хүрэн” зэрэг 30 гаруй монгол ардын уртын дуу, “Жийжүү хот”, “Дөрвөн уул” зэрэг 30 гаруй монгол ардын богино дуу, “Намхан буурал ижий”, “Тэмээний дэргэд дуу дуулахад” зэрэг 60 гаруй зохиолын дууг дуулж, өөрийн өвөрмөц чамин дэгжин дуулах арга барилыг хүрээ дээ дуулах арга барилтай чадварлагаар хослуулан төгс эзэмшсэн дуучин ажээ. 1991-2004 онд зохиогдсон монгол ардын урт, богинын болон зохиолын дууны уралдаанууд, мөн “Алтан намар”, “Морин хуур” хөгжмийн наадмуудад тогтмол тэргүүн, дэд байрын шагнал хүртэж байжээ. Дангаараа болон бусадтай хамт нэлээд хэдэн бие даасан уран бүтээлийн цэнгүүн, тайлан тоглолт хийж, дууны клипүүдээ хийлгэжээ. Монголын уран сайхны “Өнөр бүл” киноны Цэрмаа, “Битгий мартаарай” киноны Навчаагийн дүрийг бүтээсэн авьяаслаг жүжигчин ажээ. ДЗО-ны XIII их наадмын алтан медаль хүртэж, 2000 онд “Алтан гадас” одонгоор болон Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |