Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭНХЗУЛ Дарийбумын
ЭНХЗУЛ Дарийбумын /1967/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Улсын филармонийн гоцлол дуучин байхдаа Гавьяат жүжигчин /2005-06-23. №181/. Эмэгтэй.2000 онд СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөн, мидсапрон хоолойтой. 1989-1996 онд Хэнтий аймгийн ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгад гоцлол дуучнаар, 1996-2000 онд УДБЭТ-т найрал дуучнаар, 2000 оноос Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж буй ажээ. Ажиллах хугацаандаа “Хоёр буурал ээж”, “Монгол эрийн жавхаа” зэрэг 100 гаруй зохиолын дуу болон “Хайр амталсан өдрүүд”, “Уйлах эрхгүй хайр” зэрэг 4 киноны дуу дуулжээ. Дангаар болон бусадтай хамтран “Хайрын тавилан”, “Бурхан гэдэг чинь зөвхөн л эхчүүд” зэрэг хэд хэдэн бие даасан уран бүтээл хийж, хэд хэдэн хуурцаг CD гаргажээ. 2002 онд “Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн байр эзэлж, 2003 онд “Алтан микрофон” наадмын шилдэг эмэгтэй дуучнаар, Монголын радиогийн “Цагаан лавайн эгшиг” нэвтрүүлгийн шилдэг дуу шалгаруулах сонсогчдын хамгийн их хүсэлт ирүүлсэн дуучнаар шалгарч, 1996-2003 онд 8 жил дараалан тэргүүн, дэд байрт шалгарчээ. 2002 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats