Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САРАНТУЯА Батмөнхийн
САРАНТУЯА Батмөнхийн /1970/. Улаанбаатар хот. Бие даасан уран бүтээлч тэрбээр Гавьяат жүжигчин /2005-06-22. №168/. Эмэгтэй.1991 онд ХААДС-ийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр, 1994 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1985 онд УБЗТИ-ийн “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. 1989-1990 онд “Инээмсэглэл” хамтлагт, 1990-1992 онд “Хөх тэнгэр” хамтлагт дуучнаар ажиллаж байгаад түүнээс хойш чөлөөт уран бүтээлч болжээ. Нийтдээ 100 гаруй дуу дуулснаас 30-аад дуу нь хит болжээ. 1996-2001 онд Монгол орноо бүтэн тойрч аялан тоглосон байна. 1992 онд анхны диск гаргаж, 1994 онд монгол ардын дууг эстрадын дууны хэлбэрт оруулж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан бөгөөд Монголын рок попын дээд шагнал гардуулах “Пентатоник”-ийг санаачлагчдын нэг ажээ. АНУ, Англи, ОХУ, БНХАУ зэрэг олон оронд айлчлан тоглосон байна. 1992 онд “Азийн дуу хоолой” олон улсын поп дуучдын уралдаанаас Гран при шагнал, ард түмнээсээ “Зууны манлай эстрадын дуучин” гэдэг нэр хүндийг хүртсэн дуучин бөгөөд 1993 онд Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats