Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭЦЭЦЭГ Сугарын
ЭРДЭНЭЦЭЦЭГ Сугарын /1969/. Улаанбаатар хот. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин байхдаа Гавьяат жүжигчин /2005-05-18. №93/. Эмэгтэй. СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийг дүүргэсэн, дээд боловсролтой. УДБЭЧ-д 1988 онд орж уран бүтээлийн гараагаа эхлэн одоог хүртэл дуулж буй ажээ. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Дэжид зэрэг гол дүрд тоглож, “Нарны домог”, “Бөртэ чоно” зэрэг бүжгийн жүжгүүдэд жүжиглэсэн байна. Мөн чуулгынхаа томоохон уран бүтээл болох “Монгол түмний дуулал 1, 2”, “Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр” зэрэг олон концертод “Дөрвөн цагийн тал”, “Дэлхий минь, хүмүүс минь”, “Насны хань” зэрэг 150 шахам дууг чадварлаг гоцлон дуулжээ.
    Монгол ардын дуу “Хар торгон хамжаар”, “Ян тайван гөөгөө”, “Бүсгүй хүний заяа”, монгол ардын уртын дуу “Энх мэндийн баяр”, “Уяхан замбуутивийн наран” зэрэг 40 гаруй дууг дуулжээ. 2004 онд Улаанбаатар хотноо болсон “Зууны манлай уртын дууч” Ж.Дорждагвын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уртын дуу дуулаачдын олон улсын наадмын тэргүүн шагнал алтан медаль, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон уртын дуу дуулаачдын олон улсын наадмаас тэргүүн шагнал Гран при хүртэж байжээ. Монголын уран сайхны “Би эндээс явахгүй”, “Эргүүлэг” зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, “Догшин хутагтын сахиус” киноны Мядаг, “Хааны сүүлчийн хатан” киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай бүтээжээ. 2001 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats