Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧАПАЕВ Хундангийн
ЧАПАЕВ Хундангийн /1945/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сум. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын гоцлол дуучин, хөгжимчин байхдаа Гавьяат жүжигчин /2005-03-22. №39/. Дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй. 1962-1992 онд Увс аймгийн соёлын ордон, ХДТ-т хөгжмийн багш, гоцлол дуучин, хөгжимчнөөр, 1992 оноос Баян-Өлгий аймгийн ХДТ-т ажиллаж буй ажээ. Монгол ардын уламжлалт бараг бүх хөгжмийн зэмсэг (морин хуур, хуучир, ятга, шанз, ёочин, домбор, ховыз, баян хуур, төгөлдөр хуур, баллайка, вилончиль, икил, цоор) зэргийг чадамгай эзэмшсэн хөгжимчин бөгөөд 20 гаруй үндэстэн ястны болон зохиолын 900 гаруй дууг дуулж, дуурийн 5 дүр, драмын жүжгийн 130 орчим гол, туслах дүрийг бүтээжээ. Тэрбээр бас найруулагч бөгөөд нийт 16 жүжиг, 27 хүндэтгэлийн концертыг найруулсан байна. Шавь нартайгаа хамтран “Сүнжидмаа”, “Гандан уулын цэцэг” зэрэг 10 шахам монгол ардын домогт харилцаа дууны бүтэн 5 цагийн концертыг өөрөө найруулан дуулсан байна. 1985 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1977 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats