Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТУЯА Балдандоржийн
ТУЯА Балдандоржийн /1958/. Улаанбаатар хот. Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин байхдаа МУГЖ /2004-12-28. №193/. Эмэгтэй. Дунд сургуулийн сурагч байхдаа 1974 онд “Нэг ангийн хоёр” уран сайхны кинонд тоглож урлагийн замаа эхэлжээ. Хүүхэд, залуучуудын театрт 15 жил, хошин урлагийн театрт 11 жил ажиллаад 2001 оноос “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байна. “Миний чин зориг”, “Бяцхан найз” жүжиг, “Би нисэх дуртай”, “Бэрсүүт жүрж”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш” зэрэг уран сайхны кинонд тогложээ. Хошин шог урлагт авьяас билгээ сорьж “Алтан загас”, “Ромео Жульетта” зэрэг олны сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээсэн байна. 2000 оноос хойш өөрийн хамтлаг болон “Шинэ үе” продакшн, “Эрхэм элч” нэгдэл, “Инээдмийн ТҮЦ” хамтлагийнхантай хамтран “13 ааш”, “Гурван сарын баше”, “Соёолон тарваганы тоос”, “Доголон могой”, “Ширэнгэнд өнгөрүүлсэн өдрүүд”, “Инээдмийн ТҮЦ-1,2” зэрэг томоохон уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээж тоглосон байна. Телевизийн “12 давхар” нэвтрүүлгийн “Долоон давхрын театр” буланд олон удаа идэвхтэй оролцжээ. Хүүхэд багачуудад зориулж “Хэргийн эзэн”, “Дисней Лэндэд Туяа” гэх мэт бие даасан уран бүтээл хийжээ. Ахмадууд, хүүхдүүд, нийгмийн эмзэг хэсгийнхэн болон оюутнуудад зориулсан хандивын тоглолтууд хийсэн байна. Хүүхдийн дүр бүтээх, хүүхдийн дуу дуулахдаа илүү чадамгай уран бүтээлч ажээ. “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats