
БАТБАЯР Гэнэнгийн /1960/. Увс аймгийн Малчин сум. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2004-12-28. №191/.1982 онд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад дуучнаар орж урлагийн ажлаа эхэлжээ. “Морин эрдэнэ”, “Цэцэн хааны хүлэг”, “Буган халиун”, “Зул хонгор”, “Элбэг хээр”, “Наран зүстэй адуу” гэх мэт морины тухай дуунуудаараа нэрд гарсан уран бүтээлч ажээ. 2002 онд морины тухай дуу дуулаачдын улсын уралдааны дээд шагнал авсны дээр уран бүтээлийнх нь амжилтыг төрийн бус байгууллагууд үнэлж “Цэргийн алдар” алтан медаль, Чингис хааны алдрын одон зэрэг олон шагналаар шагнасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн хүндэт медалиар шагнагджээ.