Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАЛАНТАЙ Хорлоогийн
ДАЛАНТАЙ Хорлоогийн /1960/. Төв аймгийн Батсүмбэр сум. Төв аймгийн ТКХ-гийн гоцлол дуучин байхдаа МУГЖ /2003-12-26. №202/. Эмэгтэй. Төв аймгийн ХДТ-т 1982 оноос гоцлол дуучнаар 20 гаруй жил ажиллахдаа 30-аад шинэ юм уу шинэчилсэн уран бүтээлд оролцсоны дотор “Эрэл”, “Цагаан гуниг” зэрэг 20 илүү жүжгийн гол, туслах дүрийг бүтээж, олон дуугаар театрынхаа урын санг баяжуулсан байна. 1999 оноос хойш “Удамт хүний заяа-I, II” тайлан тоглолтоо хийж, “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагаар шагналт байр эзэлж, “Сүнжидмааг хэн сайн дуулах вэ” уралдааны тусгай байрын шагнал хүртжээ. 1998 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмын шагнал, 2002 онд Японд очиж Л.В.Бетховений IX симфонийг герман хэлээр сопрано хоолойгоор дуулж өндөр үнэлэгдсэн байна. Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Хөдөлмөрийн баатар А.Авирмэдийн охин, ардын жүжигчин Х.Уртнасангийн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats