
АМАРЖАРГАЛ Ядамсүрэнгийн /1956/ Архангай аймгийн Тариат сум. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /2003-01-29.№17/
Цэргийн албыг хаасныхаа дараа Улсын циркт ажилчнаар орж, улмаар УГЖ Д.Дамдингийн дагалдан жүжигчин болж, 1979 оноос жинхэлжээ. “Хүч тамирын гайхамшиг” үзүүлбэрийг багшаасаа өвлөн авч бие даан тоглож 850 кг-ийг өргөдөг ажээ. 1997-1998 онд “Хөх тэнгэрийн цирк” хөтөлбөрт оролцож, 1998-1999 онд “Тулах тэнцвэр” үзүүлбэрийг бусадтай хамтран тоглож, 2000 онд “Хүч тамирын гайхамшиг” номероороо БНХАУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээний II байр, 2001 онд Итали улсад болсон Олон улсын циркчдийн их наадмаас Италийн Ерөнхийлөгчийн цом болон шилдэг жүжигчин цом, 2002 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын Гран-при шагнал хүртсэн байна. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.