Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАВДАН Гомбын
РАВДАН Гомбын /1952/ Архангай аймгийн Хашаат сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа МУГЖ /2002-11-22.№182/
Улаанбаатарт Багшийн сургууль, УБДС-ийг төгсчээ. УДАТ, “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, 1995 оноос Монголын радиогийн нэвтрүүлэгч, жүжигчнээр ажиллаж иржээ. 1976 оноос уран бүтээлээ эхэлж “Ацаг шүдний зөрөө” киноны Заяат данжаад, “Тод магнай”-н Нэрэндоо, “Сүүдэр”-ийн Дугар, “Богдын сүүлчийн хатан”-ы жонон ван Цогбадрах, “Чин ван Ханддорж”-ийн шанзав Бадамдорж зэрэг 20 кино, мөн төдий тооны жүжгийн гол, туслах дүрд тоглосны гадна 270 гаруй кинонд дуу оруулжээ. 1970-аад оны сүүлчээс Монголын радио, телевизтэй уран бүтээлийн байнгын холбоотой ажиллаж, радиогийн “Жүжигчний микрофон”, телевизийн “Үгийн увьдас” цуврал нэвтрүүлгүүдээс манай нэрт зохиолчдын олон өгүүллэг, тууж, романы хэсгийг ганц хүний театрын хэлбэрээр уншиж амьдруулсан байна. Сүүлийн жилүүдэд “Тэнгэрийн бошго”, “Өвөөгөө сэнхрүүлсэн нь” зэрэг цуврал олон ангит нийтлэл-жүжгийг хөтөлж, гол дүрүүдэд амжилттай тогложээ. Мөн “Урам”, “Түүхийн хоймор” зэрэг телевизийн нэвтрүүлгүүдийн хөтөч нэвтрүүлэгчээр ажиллажээ. Яруу найргийн “Болор цом”, хошин шогчдын “Азтай бадарчин”, богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам, тэмцээнийг уламжлал болгож явуулахад идэвхтэй оролцож, уран уншигчдын удаа дараагийн уралдаанд тэргүүн болон удаах байрыг эзэлсэн байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats