|
ЖАРАНТАВ Заяатын ЖАРАНТАВ Заяатын /1942/ Булган аймгийн Сэлэнгэ сум. ҮЖАТ-ын зохион байгуулах ангийн дарга, менежер байхдаа МУГЖ /2001-11-21.№83/ УДТ, УДАТ, ҮЖАТ-т жүжигчнээр тасралтгүй ажиллаж ирэхдээ “Байцаагч түшмэл”, “Оролмаа”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг 100 гаруй жүжиг, “Цэргийн хүү”, “Хатанбаатар Магсаржав”, “Үлгэр дууссан хойно”, “Бид мартахгүй”, “Би чамд хайртай”, “Мөнгөн буйл”, “Хачин хүн”, “Хүний сэтгэл” зэрэг 30-аад кинонд тоглож, төрийн концертуудыг 1965-1985 оны 20 жилд, мөн “Баян Монгол”, “Харанга” чуулгын тоглолтуудыг хөтөлжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |