Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУВД Намсрайн
СУВД Намсрайн /1948/ Улаанбаатар хот. ҮЖАТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /2001-11-01.№77/, төрийн шагналт /1989/ Эмэгтэй
Москвад кино урлагийн дээд сургуулийг кино, драмын жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. 1970 оноос “Монгол кино” үйлдвэр, 1973 оноос УДАТ-т жүжигчин, уран сайхны удирдагч, Соёлын яаманд хэлтсийн дарга, СУИС-д багш, ҮЖАТ-т жүжигчин, уран сайхны удирдагчаар ажиллаж иржээ. “Эрдэмтний яриа”-гийн Хишигмаа, “Мартагдсан аялгуу”-гийн Бадам, “Гарваа”-гийн Сэмжид, “Нора”-гийн Нора, “Байцаагч түшмэл”-ийн Анна Андреевна, “Гамлет”-ийн Офелия, “Сувдан сондор”-ын Женни, “Цахлай”-н Аркадина, “Инжгүй хүүхэн”-ий Ларина, “Бооцоо”-гийн Насан, “Зарц хүүхэн”-ий хатагтай зэрэг олон жүжиг, “Ичээнд нь”, “Анхны хайрын дууль”, “Эхлэлт”, “Вансэмбэрүү” гэх мэт нэлээд кинонд тоглож нийтийн танил болсон, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухайгаар төрийн шагнал хүртсэн, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд их эзэн богд Чингис хааны ээж Өүлэн эхийн дүрийг бүтээсэн анхны монгол эмэгтэй жүжигчин ажээ. Мандухай, Өүлэн эхийн дүр нь далайц, ур чадвараараа сүүлийн 30-40 жилд дэлгэцийн урлагт гараагүй том амжилт болсон гэж урлаг судлаачид үздэг байна. Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийг хэсэг нөхдийн хамт санаачлан байгуулж тэргүүлж ажиллан жүжигчдийг сургалтад тогтмол хамруулж, олон улсын театрын наадмыг эх орондоо зохион байгуулж, драмын жүжигчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж байгаагийн дээр олон улсын театрын институтийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож монгол театруудынхаа гадаад харилцааг өргөжүүлж хөгжүүлэхэд хүчин зүтгэж зохих амжилт олж байна. Ажиллангаа СУИС-д багшилж жүжигчний эрдэм ухааныг залууст зааж сургаж иржээ. МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Соёлын гавъяат зүтгэлтэн, төрийн шагналт Ц.Намсрай, ардын жүжигчин, төрийн шагналт Л.Цогзолмаа нарын охин.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats