Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЁНДОНЖАМЦ Жамбалын
ЁНДОНЖАМЦ Жамбалын /1950/ Дорноговь аймгийн Алтанширээ сум. Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2001-07-05.№11/
УБДС-ийн найрал дууны ангийг 1979 онд төгссөн. Орон нутагтаа мал маллаж байгаад цэргийн албанд явж Дархан хотын барилгын нэгдүгээр батальонд хугацаат албыг хаажээ. Цэргээс халагдаад нутагтаа худалдааны агентаар нэг жил ажиллаад Дорноговь аймгийн Соёлын ордонд дуучнаар орж урлагийн замаа эхэлсэн байна. Дээд сургууль төгсөөд ДБАТ-т 1979-1981 онд, Дорноговь аймгийн Д.Равжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрт 1981 оноос хойш гоцлол дуучнаар ажиллаж иржээ. Урын сандаа сонгодог дуурийн ари, романс, ардын богино болон зохиолын 250 гаруй дуутайн гадна Ч.Чимидийн “Арын албаныхан” жүжгийн жанжин Д.Сүхбаатар, Д.Төрбатын “Хялар хатан”-ы хошуу ноён, “Ёс ёмбогор, төр төмбөгөр”-ийн Жамц зэрэг 20 гаруй жүжгийн гол, туслах дүрд амжилттай тоглосон байна. “Эргэх цагийн уянга”, “Буян заяаны эрдэнэ”, “Монгол нутаг” гэх мэт 20 гаруй дууны ая зохиож нийтийн хүртээл болгосон байна. Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats