
ЖАНЦАНЧОЙ Доржбалын /1942-2004/ Төв аймгийн Баянцагаан сум. Төв аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /2001-07-05.№11/
Бага наснаасаа ерөөл, магтаал, хөөмий, морин хуур зэрэг ардын уламжлалт урлагт бие дааж суралцаж, УАДБЧ-д хөгжимчин, МЗЭ-ийн дэргэдэх Үлгэрийн танхимд эрхлэгч, уран сайхны удирдагч, жүжигчин, Төв аймгийн ХДТ-т гоцлол хөгжимчнөөр ажиллажээ. Соёл урлагийн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө “Төрийн түмэн эх”, “Эх орны дуулал”, “Наран тэнгэр Ленин”, “Хүлэг эрдэнэ”, “Төрөлх нутгийн магтаал”, “Дүнжингаравын магтаал” зэрэг аялгуут магтаал, хуурын татлагууд зэрэг 80 гаруй бүтээл туурвин үзэгч, сонсогчдод хүргэсний гадна олон залуусын авъяасыг тэтгэж хөгжүүлсэн багш байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.