|
РИНА Гомбожавын РИНА Гомбожавын /1955/ Дорнод аймгийн Чойбалсан сум. Дорнод аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2001-07-05.№11/ Эмэгтэй УБДС-ийн найрал дууны ангийг 1978 онд төгссөнөөс хойш төрөлх аймгийнхаа ХДТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна. Дэлхийн сонгодог болон өөрийн орны хөгжмийн зохиолчдын бүтээсэн дууриудын ари, романс, зохиолын дуунаас бүрдсэн 400 гаруй дуу бүхий урын сантай ажээ. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд 30-аад жил дуулж байна. Энэ дуурийн шилдэг дүрийн улсын уралдааны тусгай шагнал хүртжээ. 2000, 2001, 2004 онд “Саран гэрэлт ижий”, “Би Дорнодын дуучин” тайлан тоглолтуудаа аймагтаа болон эх орны нийслэлд хийжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |