Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯВГААН Гэндэнпилийн
 ЯВГААН Гэндэнпилийн /1948/ Завхан аймгийн Нөмрөг сум. Ардын “Тэмүүжин” чуулгын уран сайхны удирдагч байхдаа МУГЖ /2001-07-05.№11/
УАДБЧ-д дуучин, хөөмийчөөр ажиллаж байгаад 1990-ээд оны дунд үеэс бие даан уран бүтээл хийх болжээ. Товшуур хөгжмөөр өөрөө хөгжимдөн “Алтайн магтаал” гэхчилэн магтаалыг хайлж, ардын дуунуудыг дуулж, хөөмийлж нэрд гарсан дуучин, ерөөлч магтаалч, хөөмийч уран бүтээлч ажээ. Ардын язгуур урлагийг хөгжүүлэх, сэргээх, сурталчлахад санаачилгатай ажиллаж “Алтайн магтаал”, “Дүнжингаравын магтаал”, “Улаанбаатарын магтаал” зэрэг 30-аад магтаал хайлж, ЮНЕСКО-гийн алтан санд бичүүлжээ. Ардын язгуур урлагийн төрлөөр болсон улсын болон олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа оролцож, алтан медаль хүртжээ. Монголын язгуур урлагийг дэлхийн олон үндэстний хүртээл болгохоор Япон, Швейцарьт ерөөл, магтаал, хөөмий, хэл хуур, аман цуурын төрлөөр хэд хэдэн CD бичүүлжээ. Уран бүтээлээ хүүхэд залуучуудад өвлүүлэх санаачилга гаргаж “12 жил” хүүхдийн хамтлаг байгуулж ажилласнаар шавь нараас нь шилдэг авъяастан цөөнгүй төржээ. 1994 онд “Хан Алтай” сан байгуулж Монголын ард түмний соёл иргэншил, онгон байгаль, дархан цаазат газар, соёл, түүхийн дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр олон ажил зохион байгуулсан байна. Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats