Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДАРЬЗАВ Дашнямын
ЦЭРЭНДАРЬЗАВ Дашнямын /1945/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум. “Нүүдэл” театр хоршооны захирал байхдаа МУГЖ /2001-06-15.№144/ Эмэгтэй
УлаЦЭРЭНДАРЬЗАВ Дашнямын /1945/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум. “Нүүдэл” театр хоршооны захирал байхдаа МУГЖ /2001-06-15.№144/ Эмэгтэй
Улаанбаатар хотод УБДС-ийн кино драмын ангийг төгсчээ. УДТ, УДАТ-т насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа Ч.Айтматовын “Эхийн тал”-ын Алиман, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Эрдэнэ ажаа, “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээж 1981 онд Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүрийн, 1998 онд “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал авсан байна. “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож хөдөөгийн театруудад тоглуулжээ. 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулж, зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны хэд хэдэн кино хийж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулжээ. 1995 онд “Араншингийн эрэлд” нэрээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
анбаатар хотод УБДС-ийн кино драмын ангийг төгсчээ. УДТ, УДАТ-т насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа Ч.Айтматовын “Эхийн тал”-ын Алиман, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Эрдэнэ ажаа, “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээж 1981 онд Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүрийн, 1998 онд “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал авсан байна. “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож хөдөөгийн театруудад тоглуулжээ. 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулж, зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны хэд хэдэн кино хийж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулжээ. 1995 онд “Араншингийн эрэлд” нэрээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats