Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АЛТАНЦЭЦЭГ Гончигзундуйн
АЛТАНЦЭЦЭГ Гончигзундуйн /1945/ Өвөрхангай аймгийн Тарагт сум /Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул/ Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2001-02-19.№37/ Эмэгтэй
14 настайдаа урлагийн мөр хөөж Өвөрхангай аймгийн Соёлын ордон, УАДБЧ, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт бүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. Ардын болон зохиолын 500 гаруй дууг дуулж, 40-өөд бүжигт бүжиглэж, өөрөө 10 гаруй бүжгийг дэглэн найруулж тоглуулжээ. “Учиртай гурван толгой”, “Гандан уулын цэцэг” гэх мэт драмын болон дуулалт 60 орчим жүжигт тоглосон байна. Гадаад орнуудад болсон олон удаагийн их наадам, соёлын өдрүүдэд оролцжээ. 1998 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо “Алаг хорвоо” нэрээр хийсэн ажээ. Мэргэжлийн дуучдын улсын уралдааны шагналыг 5 удаа авч, 2001 онд Дархан хотын 40 жилийн ойгоор Монголын эмэгтэйчүүдийн академийн академичаар өргөмжлөгджээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats