Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТӨМӨРБААТАР Хайдавын
ТӨМӨРБААТАР Хайдавын /1951/ Улаанбаатар хот. Улсын филармонийн “Баян монгол” чуулгын гоцлол дуучин байхдаа МУГЖ /2000-11-16.№162/
Улаанбаатарт ХБДС-ийг 1969 онд, ЗХУ /хуучин нэрээр/-д Львов хотын хөгжмийн дээд сургуулийг 1975 онд төгсчээ. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад концертмейстер, 1975 оноос Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж иржээ. Оюутан байхдаа 1972 онд Киев хотод болсон оюутан залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр эстрад урлагийг сонгосон нэрт дуучин. 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа авч Монголын эстрад урлагийг гадаадад сурталчлахад идэвх зүтгэл гаргасан уран бүтээлч ажээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Хөдөлмөрийн баатар Г.Хайдавын хүү, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэнгийн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats