|
РИНА Борын РИНА Борын /1956/ Говь-Алтай аймгийн Халиун сум. Говь-Алтай аймгийн Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дуучин байхдаа МУГЖ /2000-07-05.№103/ Эмэгтэй Бүрэн бус дунд сургууль төгсчээ. Орон нутагтаа малчин байгаад 1977 оноос Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна. Ардын дуугаар нэрд гарсан энэ уран бүтээлчийн урын санд “Эхийн ач”, “Сандуутай мод”, “Дөрвөн уул”, “Буурал морь”, “Хэен хуар”, Г.Тэрбишийн хөгжим “Усан зүйлийн гол” зэрэг олон арван дуу буй ажээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |