
ЭРДЭНЭЦЭЦЭГ Очирхуягийн /1958/ Архангай аймгийн Цэцэрлэг сум. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /2000-01-27.№14/ Эмэгтэй
Улаанбаатар хотод циркийн сургуульд суралцангаа 11 настайдаа Улсын циркт дагалдан жүжигчнээр орж 13 настайдаа анхны томоохон бүтээл “Хөлийн шат” хэмээх үзүүлбэрийг хийж мэргэжлийн жүжигчний гараагаа эхэлжээ. Акробат, үсрэлт, акробат тэнцвэр, хөлийн шатны тэнцвэр, канат дээрх номер, гимнастикийн төрлөөр олон шилдэг үзүүлбэр бэлтгэн тоглосны дотор “Шидэх банз”-ны жүжигчдийн дөрвөн давхар овоолгод хүмүүсийн дөрвөн гарын дээр эргэлтийн үсрэлт буюу приуэт сальтоороо циркийн урын санг баяжуулсан байна.