
БАТЖАРГАЛ Өлзийн /1949/ Өмнөговь аймгийн Ноён сум. Өмнөговь аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1999-07-07.№125/
Аймгийнхаа төвийн 10 жилийн дунд сургуулийг 1967 онд төгсөөд урлагийн ажлын мөр хөөж Өмнөговь аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчин, хөгжимчнөөр ажиллаж иржээ. Олон арван концертод гоцлон хөгжимдөж, ерөөл, магтаалуудыг хөгжмийн аялгуунд хэлж, нэлээд жүжигт тогложээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Морин хуур, лимбэ зэрэг үндэсний хөгжимд олон хүнийг сургаж хөгжимчин болгосон учир Монголын ахмадын хороо “Гэрийн сайн багш” цол, тэмдгээр 1991 онд шагнажээ.