
ӨЛЗИЙ-ОРШИХ Цогт-Очирын /1952/ Дундговь аймгийн Сайнцагаан сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1999-02-10.№26/
1969 онд Дундговь аймагт болсон урлагийн үзлэгээс тодорч, улмаар УАДБЧ-ын дэргэд нээгдсэн дуулаачийн гурван сарын дамжаанд суралцаж, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулга, Цэргийн үлгэр жишээ үлээвэр хөгжмийн “Соёмбо” чуулга, УАДБЧ, ҮДБАЧ-д гоцлол дуучнаар ажилласаар иржээ. Ц.Чинзоригийн “Учран золгохын ерөөл”, “Үүлэн цэнхэр хангай”, Б.Шаравын “Сургууль минь баяртай”, Батчулууны “Цэрэг эрсийн гэргийдээ дуулсан дуу”, Х.Сэргэлэнгийн “Тод магнай”, Ш.Эрдэнэбатын “10 дахь хавар”, Д.Бэхбатын “Эрдэнэтийн овоо” зэрэг олон арван дууг анх дуулж үзэгч, сонсогчдын сэтгэлд хүргэсэн нь тэдгээр дуу нийтэд түгэхийн үүдэл болсон байна. Зохиолын болон монгол ардын богино дуугаар нэрд гарсан энэ уран бүтээлч өөрийн дуулсан дуунуудаасаа шилж “Санахын жаргал” ном хэвлүүлжээ.