Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧУЛУУНХҮҮ Нанзадын
ЧУЛУУНХҮҮ Нанзадын /1946/ Завхан аймгийн Сантмаргац сум. МУГЖ /1998-09-15.№160/ ЗХУ /хуучин нэрээр/-д Ленинградын цэргийн ар талын академийг төгссөн. Ардын армид ахлах офицероор олон жил ажиллаж иржээ. Сайн дурын уран сайханчаас энэ хүндэт алдар цолд хүртлээ авъяас билгээ дайчлан хөдөлмөрлөж амжилтад хүрсэн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч ажээ. “Ээжийн бор аяга”, “Настан буурал эмээ”, “Хүлээгээрэй”, “Халагдах цэргийн вальс”, “Хулжийн гол миний нутаг” гэх мэт 200 гаруй дууны ая зохиожээ. Ардын богино болон зохиолын дуугаар нэрд гарсан уран бүтээлч. Түүний бүтээлүүд ардын дууны намба төрхийг шингээсэн байдаг нь дунд сургуулийн сурагч байхаасаа ардын дууны баялаг өв сангаас сурч эзэмшсэнийх ажээ. Өөрийн бүтээлүүдээс “Хүмүүс минь амьдрах сайхан” дууны ном хэвлүүлж, “Голт бор”, “Дүүрэн зул” цомгууд гаргажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats