
ДОРЖПҮРЭВ Авирмэдийн /1940/ Төв аймгийн Бүрэн сум. Хүүхэлдэйн театрын уран бүтээлч байхдаа МУГЖ /1998-08-19.№142/
Зуунмод хотын 10 жилийн дунд сургуульд сурагч байхаасаа хүүхэлдэйн урлагийг сонирхож дугуйланд хичээллэж байгаад сургуулиа төгсөөд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж насны тэтгэвэрт гартлаа олон жил ажиллахдаа Ч.Ойдовын “Хожгор бужгар”, Р.Левшицийн “Армангийн нууц” гэхчилэнгийн 80-аад жүжгийн 150-иад дүрийг бүтээсэн нэрт уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.